УДИРДЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Овог, нэр: ТҮВШИНБАЯРЫН МӨНХБАЯР
Төгссөн их, дээд сургууль: 1997 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч, 2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсөж, 2004 онд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.
Ажлын туршлага:
1997-2001 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт,
2001-2003 онд Баянзүрх дүүргийн прокурорын газарт мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор,
2003-2005 онд Нийслэлийн прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор,
2006-2008 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор,
2008-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт орлогч прокурор,
2011-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор,
2013-2016 онд Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор,
2016-2018 онд Улсын ерөнхий прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор,
2018-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга,
2019-2023 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор,
2023-2025 онд Улсын ерөнхий прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст ахлах прокурор,
2025-2026 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга
2026 оны 3 дугаар сараас Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байна.
ДҮҮРГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН ПРОКУРОРУУД:
Улсын Ерөнхий Прокурорын Газар