Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хорооны хэсгийн байцаагч, байгаль хамгаалагч нарыг оролцуулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга хийлээ.
Сургалтад тус дүүргийн 20 дугаар хорооны оршин суугчид, идэвхтэн байгаль хамгаалагч зэрэг 50 гаруй иргэн оролцож, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэдийн оролцоо ямар байх талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар