Баянзүрх дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн газартай хамтран гэмт хэргийг шуурхай илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 14- ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр эрэн сурвалжлагдаж буй сэжигтэн, яллагдагчийг олж тогтоох, хэргийг шуурхай шийдвэрлэх, өсвөр насны хүнд холбогдох хэргийг хууль журмын дагуу шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар