"ХҮНИЙ ЭРХ, ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран прокурор, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан “Хүний эрх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад дүүргийн прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтнууд, Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсийн мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд зэрэг нийт 85 албан хаагч оролцлоо.

Сургалтаар прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, аливаа хэлбэрээр эрүү шүүлт тулгахгүй байх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.