ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗӨРЧИГДӨХӨӨС СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗӨРЧИГДӨХӨӨС СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 асрамжийн төв дээр очиж ажиллан хүүхдүүдээс асуумж авч, хүүхдүүдийн санал, хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх зорилгоор, санал хүсэлтийн хайрцгийг хугацаатайгаар байрлууллаа.

Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Үе тэнгийн дээрэлхэлт" сэдвийн хүрээнд яриа, таниулга хийж, дээрэлхэлтийн хор уршиг, үр дагаврын талаар тайлбарлаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариу өглөө.

Энэ үеэр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн прокурор, ажилтнуудын сэтгэлийн бэлгийг гардуулан өгсөн юм.