Баянзүрх дүүргийн прокурорын газаас “Отгонтэнгэр” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад прокурорын байгууллагын чиг үүргийн танилцуулж, прокурорын өдөр тутам хийж хэрэгжүүлдэг ажил, түүний онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Мөн прокурор хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар арга хэмжээ авч ажилладаг талаар нээлттэй ярилцаж, оюутнуудын сонирхсон асуултад нь хариулт өглөө.
Сургалтад тус сургуулийн эрх зүйн хөтөлбөрөөр суралцаж буй 47 оюутан хамрагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар