ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар зохицуулсан Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад анхаарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нарт сургалт хийлээ.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан тус сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахад анхаарах асуудал болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тусгай хэрэгсэл ашиглах, хэлмэрч оролцуулах талаар мэдээлэл өгсөн байна.