ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус прокурорын газрын нийт прокурорууд болон дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт “Шинжээчийн дүгнэлт, Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.