Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокуроруудыг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна.
Тодруулбал, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Г. Амаржаргал иргэдийн ухамсар, соёл, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний сайн туршлага, өнөөгийн чиг хандлага сэдвээр мэдээлэл өгчээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг онолын үндэслэлтэй, зөв арга барилаар хэрхэн оновчтой зохион байгуулах талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар