Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн эргүүлээр ажилладаг иргэдтэй уулзаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгчээ.
Тус дүүргийн хэмжээнд 2023 онд зонхилон үйлдэгдсэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаар гарын авлага, зурагт хуудсыг тарааж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад анхаарах асуудлаар ярилцсан байна.
Олон нийтийн эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл хийж хорооны цагдаа, хэсгийн байцаагч, хамтарсан багийн гишүүд болон хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, шуурхай мэдээлэх, нийтийн хэв журмыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэдэг.
Улсын Ерөнхий Прокурорын Газар