ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОНЦЛОГ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН НОМ, СУРАХ БИЧИГ ХАНДИВЛАЛАА

A- A A+
ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОНЦЛОГ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН НОМ, СУРАХ БИЧИГ ХАНДИВЛАЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар тусгай сургуулийн сурагчдад ном, сурах бичиг хандивлажээ.

Тус сургууль нь оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын  сургалтыг явуулдаг онцлогтой бөгөөд  энэхүү хэрэгцээнд нийцсэн 30 гаруй сурах бичиг, танин мэдэхүйн зурагт номыг хандивласан байна.

Цаашид сургуулийн захиргаатай хамтран хүүхдүүдэд өөрийн эрхийг хэрхэн хамгаалах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон тусгай хэрэгцээт хүүхэдтэй харилцах сэтгэл зүйн онцлогийн талаар прокуроруудад сургалт хийхээр төлөвлөсөн байна.