НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын удирдлага, албан хаагчтай хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж, “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний үр дүн, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар санал солилцсон байна.

Дүүргийн ерөнхий прокурорын орлогч Б.Батбаяр хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.