Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гарч буй зөрчил дутагдлыг арилгах, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх үүргийг өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар